Татварын өртэй аж ахуйн нэгж, байгууллагуудын дансыг хааж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 1930 аж
ахуйн нэгж, байгууллага, иргэн 2018, 2019 оныг нийлүүлээд 2 тэрбум гаруй төгрөгийн
татварын өртэй байна.
Үүнээс 370 аж ахуйн нэгж, байгууллага цалин хөлсний татвар болох 492 сая
төгрөг, 33 иргэн, аж ахуйн нэгж газрын татвар болох 110 сая төгрөгийн өртэй аж.
Мөн 816 иргэн, аж ахуйн нэгж нэг сая хүртэлх төгрөг хүртэл буюу нийтдээ 66 сая
төгрөгийн өртэй.
Аймгийн Татварын хэлтсээс өртэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дансыг
хаах хүртэл шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна. Албаны хүний тайлбарласнаар
татварын орлого нийт дүнгээр биелэх боломжтой гэнэ.