Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-18 18:10:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Зуны гүүр” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна.

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр нь 2057 га талбай бүхий нутаг дэвсгэр, 9097 өрх айл, 31487 хүн амтай. Тэгвэл ерөнхий төлөвлөгөөг 14 мянган өрх айл, 50 мянган хүн амаар төлөвлөн хийж байгаа аж. Орон нутгийн эрчимтэй хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хүн амын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой тус төлөвлөгөөнд хотын газар зохион байгуулалт, дулаан, цахилгаан, холбоо, ус хангамж, гудамж замын сүлжээ, ногоон байгууламж зэргийг багтаасан байна.

Тухайлбал, Арвайхээр, Тарагт сумын хилийн цэст өөрчлөлт оруулах, иргэнд өмчлүүлэхээр төлөвлөсөн газруудыг инженерийн шугам сүлжээнд холбох, төвлөрсөн дулааны шинэ эх үүсвэрийг барьж байгуулах зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байгаа аж.

相关新闻