“King Tug” Н.Төгсцогт, Гэри Рассел нарын тулааны тов гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-18 11:18:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын WBC-гийн 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Бага” хэмээх хочит Гэри Рассель, IBO-гийн дэлхийн аварга, “King Tug” Нямбаярын Төгсцогт нарын WBC холбооны аваргын төлөөх тулаан 2020 оны хоёрдугаар сарын 8-нд товлогдлоо хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин АНУ-аас мэдээллээ.


Энэхүү тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 мянган хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох юм байна. Гэри Рассель-Н.Төгсцогт нарын тулааныг мэргэжлийн бокс сонирхогчид бүтэн жил гаруй хүсэн хүлээж байсан билээ. Тиймээс тус тулаан тухайн өдөр болох тулаануудын хамгийн оргил нь байх бөгөөд Америкийн үндэсний хэмжээний ТВ болох SHOWTIME шууд дамжуулна.



相关新闻