Францын эрх баригчид “Bloomberg” агентлагийг торгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС.
/France Presse/.
“Bloomberg” агентлаг илт худал мэдээлэл гаргасан нь 2016 оны 11
дүгээр сарын 22-нд Францын хамгийн том “Vinci” барилгын корпорацийн
хувьцааны үнийг унагахад хүргэжээ. Үүнтэй холбоотойгоор
Францын Санхүүгийн зэх зээлийн асуудал хариуцсан хяналтын байгууллага “Bloomberg” мэдээллийн агентлагийг 5 сая еврогоор торгосон байна.
“France Presse” агентлагийн мэдээлснээр, “Vinci” барилгын компани маш ноцтой зөрчил гаргасны дараа
данснуудаа дахин хянаж үзсэн тухай “Bloomberg” агентлагийн гаргасан худал мэдээлэлд дурдсан байна.