Шатар сонирхогчдын УАШТ-д Говь-Алтай аймгаас гурван тамирчин оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Говь-Алтай аймгийн гурван тамирчин оролцох эрхээ авлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын Говь-Алтай аймгийн аварга шалгаруулах тэмцээн Алтай хотноо боллоо. Тэмцээнд найман сумын эрэгтэй, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Б.Баярмагнай, эмэгтэйд Д.Дончин, шилдэг сумаар тус аймгийн Эрдэнэ сум тодорлоо.
Оролцогчдоос оноогоороо тэргүүлсэн эрэгтэй-2, эмэгтэй-1 тамирчин 2020 оны нэгдүгээр сарын 11, 12-ны өдөр болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцохоор болсныг тус аймгийн Шатрын холбооны тэргүүн Д.Амартүвшин танилцуулсан юм.