Аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 13:38:23

Баян-Өлгий аймгийн хөнгөн атлетикийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн стадионд зохион байгуулагдлаа. Тэмцээнд аймгийн төв болон сумдын 19 байгууллагын 200 гаруй тамирчид оролцов.

Тэмцээний зай, төрөл тус бүрээр явагдаж, багийн нийлбэр дүнгээр Улаанхус сумын баг түрүүлж, 2 дугаар Бүрэн дунд сургууль, 1 дүгээр Бүрэн дунд сургуулийн баг 2, 3-р байранд шалгарлаа.

Хөвгүүдийн  100  метрийн зайн гүйлтэнд  Туркстан /Ногооннуур сум/,  400 м  Азатхан /Бугат сум/, 800 м  Ауысхан /Улаанхус сум/, 1500 м  Аманбек /Ногооннуур сум/, 5000 м Аманбек /Ногооннуур сум/, 10000 м  Ахбулан /4-р БДС/,  Серикжан /Улаанхус сум/,  Ядро төрөлд  Махсат /”Дарын” цогцолбор сургууль/ шалгарсан бол охидоос 100 метрийн гүйлт  Айнур /1-р БДС/,  400 м Т.Нандин-Эрдэнэ /Цэнгэл сум/, 800 м Айтолхын /1-р БДС/, 1500 м  Х.Жанаргүл /Улаанхус сум/, 5000 м  Х.Жанаргүл /Улаанхус сум/, Ядро төрөлд Асел /Улаанхус сум/ нар тэргүүллээ.

Ш.Айзаря
 

 

相关新闻