"Айтүүлс", "Таван толгой"-н хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-13 17:18:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 13-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 86.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 240.388 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Айтүүлс" (ITLS+2.76%) болон "Таван толгой" ХК (TTL+2.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" (MMX-9.84%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL-5.62%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.25 хувиар буурч 19051.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.615.395.938.302.22 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻