“Монгол хүн” хүмүүжлийн аяны шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-12-11 17:26:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ, нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн  нийслэлийн ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дэх жилдээ зохион байгууллаа. 

Энэхүү аяны III зөвлөгөөн Улаанбаатар паласын концертын их танхимд өнөөдөр болов. Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан  төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ, “Энэ жилийн “Монгол хүн” хүмүүжлийн аянаар “Уншлагыг дэмжих-2021” төслийг хэрэгжүүлснээрээ онцлогтой. Мөн сургууль цэцэрлэгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулан төсөл хэлбэрээр дэмжин ажиллаж байна. Энэхүү аянд зөвхөн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдээс гадна үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх нэр төр, ёс зүй, зан харилцааны соёл эзэмшүүлэх, төлөвшүүлэх асуудалд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага, ажилтан албан хаагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон” гэв.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус аяны хүрээнд боловсролын байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүйн сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж, монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага, хөтөлбөр боловсруулах зорилго зорилттой гарын авлагыг хэвлүүлсэн байна. Тус аянд нийт 31 ерөнхий боловсролын  сургууль, 42 цэцэрлэгийн төлөөлөл тэргүүн туршлагаа танилцуулж, шилдэг 5 ерөнхий боловсролын сургууль, 5 цэцэрлэгийг шалгаруулж нийт 20 сая төгрөгөөр шагнав.

相关新闻