"Дархан гурил тэжээл", "Адуун чулуун"-ы хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-10 17:35:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 10-нд I, II, III ангиллын 33 ХК-ийн 45.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 347.338 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан гурил тэжээл" (DAR+15.00%) болон "Адуун чулуун" (ADL+11.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC-13.38%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH-12.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.63 хувиар өсч 18953.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.580.560.996.749.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻