"Дархан гурил тэжээл", "Авто импекс"-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-09 17:00:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 9-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 30.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 193.246 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан гурил тэжээл" (DAR+14.97%) болон "Авто импекс" ХК (AOI+14.72%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-10.41%) болон "Их барилга" ХК (IBA-7.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.8 хувиар өсч 18834.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.549.341.120.055.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻