"Авто импекс", "УИД”-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-06 17:18:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 6-нд I, II, III ангиллын 18 ХК-ийн 42.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 154.866 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Авто импекс" (AOI+14.72%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+11.07%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" (MCH-7.38%) болон "Сүү" ХК (SUU-3.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.12 хувиар буурч 18685.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.542.077.038.295.74 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻