109 иргэн төрийн дээд одон, медалиар шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-05 21:31:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн 109 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ.

Энэ удаад 27 иргэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 41 иргэн Алтан гадас одонгоор, 41 иргэн Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулжээ.  

Иргэдийн шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдэрж, Д.Мурат, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос, аймгийн Ардчилсан намын дарга Е.Зангар нар өнөөдөр Өлгий хотын Хөгжимт драмын театрт болсон баярын хурлын үеэр гардуулж өглөө. Мөн манай улсын уугуул насанд хүрсэн 119 иргэн, 10 хүүхдийн иргэний харьяаллыг сэргээх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос баярын хурлын үеэр уншиж танилцууллаа.

相关新闻