Энэ өдөр 296.295 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-05 17:40:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 5-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 155.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 296.295 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Говийн Өндөр" (JGL+15.00%) болон "Хишиг Уул" ХК (HSX+14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-9.97%) болон "Гутал" ХК (GTL-3.27%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 1.02 хувиар өсөж, 18708.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.539.418.866.663.64 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻