Сайн дурын даатгалыг эрчимжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит долдугаар хуралдаанаар малчид, ажилгүй иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлаар санал гаргалаа.
Тухайлбал Тэргүүлэгчдийн зүгээс энэ талаар зохион байгуулж буй ажил үйлчилгээний талаарх мэдээллийг сонсоод малчид, ажилгүй иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг сайн дурын даатгал гэдгээр урсгалаар нь орхигдуулж болохгүй хэмээн үзлээ. Эдгээр иргэдийн нийгмийн асуудалд санаа тавьж, хичээл зүтгэл гарган тооцоо судалгааг бодитой болгон ажиллах шаардлагатай гэсэн санал оруулсан юм. Иймээс уг ажлыг эрчимжүүлэх, жилийн эцэст хийсэн ажлаа тайландаа тодорхой тусгаж гаргах хэрэгтэй гэж зөвлөлөө.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг