"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" хөтөлбөрийн ирэх жилүүдийн төлөвлөгөөг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-02 15:12:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Хүүхдэд ээлтэй Баянхонгор" хөтөлбөрийн ирэх хоёр жилийн төлөвлөгөөг баталлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт хийж хэрэгжүүлэх хоёр жилийн ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхэлснээр Баянхонгор аймагт хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, ус, ариун цэвэр, хоол тэжээл, хүүхдийн оролцоотой холбоотой бодитоор сайжирсан үзүүлэлтүүд гарч байгаа юм. Тухайлбал, эхийн сүүгээр дагнан хооллолт 73 хувь (улсын дундаж 50%), өсөлтийн хоцрогдол 11 хувь (баруун бүсэд 17%), хүүхдийн оролцоо нэмэгдэж, орон нутгийн засаг захиргааны шийдвэр гаргах үйл явцад 1500 - 2000 хүүхэд идэвхтэй оролцож байна гэсэн судалгаа гарчээ.

Мөн "Утаагүй Баянхонгор" хөтөлбөрийн хүрээнд 200 өрхийг CHIPS буюу Хоол бэлтгэл, Халаалт, Дулаалга, Бүтээгдэхүүн Үйлчилгээний багцаар хангаад байна.

Ирэх хоёр жилийн хугацаанд талууд хүүхдэд ээлтэй, хүүхэд рүү хандсан, тэдний амьдарч, сурч, хөгжих нөхцөлийг сайжруулсан олон чухал ажлыг үргэлжлүүлэн хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ.

相关新闻