"Инвескор”, "Монос хүнс"-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-21 17:22:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11 дүгээр сарын 21-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 116.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 201.425 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол мөн 8 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Инвескор ББСБ" (INV+3.36%) болон "Монос хүнс" ХК (MFC+1.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" (MMX-10.17%) болон "Увс Чацаргана" ХК (CHR-9.71%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 1.25 хувиар буурч 18582.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.529.783.856.832.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻