"УИД”, "Айтүүлс"-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-20 18:59:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11 дүгээр сарын 20-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 69.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 299.909 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+13.91%) болон "Айтүүлс" ХК (ITLS+6.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ((MBW-1.78%) болон "Монос хүнс" ХК (MFC-1.54%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.01 хувиар буурч 18818.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.536.612.396.579.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻