“Эх орон- тусгаар тогтнол” сэдэвт яруу найргийн наадам болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулиа батлан, Бүгд Найрамдах засаглалд шилжиж, тусгаар тогтнолоо тунхагласны 95 жилийн ойд зориулсан яруу найргийн наадам боллоо.
Өвөрхангай аймгийн Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан “Эх орон-Тусгаар тогтнол” сэдэвт яруу найргийн тэмцээнд 30 орчим найрагч оролцон шүлэг сойн уралдсан юм.
Уг наадмын тэргүүн байрыг Төгрөг сумаас оролцогч, Монголын Зохиолчдын холбооны гишүүн, Сэр-Одын нэрэмжит шагналт Д.Өсөх-Эрдэнэ, дэд байрыг Хайрхандулаан сумаас оролцогч, 2017, 2019 оны “Уран жиргээ” наадмын тэргүүн байрын шагналт, залуу яруу найрагч Э.Жавзандулам, гутгаар байрыг Арвайхээр сумаас оролцогч Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гайтавын нэрэмжит “Болор цом” наадмын тусгай байрын шагналт Т.Гантулга нар эзэллээ.