“УИД”-ийн хувьцааны ханш тогтвортой өсөлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-19 16:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 19-нд I, II, III ангиллын 21 ХК-ийн 78.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 172.710 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+11.93%) болон "Ремикон" ХК (RMC+5.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөсөг трейд" (HSG-10.80%) болон "Сүү" ХК (SUU-6.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.28 хувиар өсч 18819.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.525.651.763.089.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻