“Хөгжимт драмын театрын хөгжлийн хөтөлбөр" 70 хувьтай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-17 22:47:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн “Хөгжимт драмын театрын хөгжлийн хөтөлбөр” 2014 оноос эхлэн хэрэгжиж байна.

Өндөр гэгээний өв соёлыг сурталчлах, “Төв халхын уртын дуу”-г өвлүүлэх, халх биелгээ бүжиг, драмын урлагаар брэнд бий болгох, менежментээ сайжруулан, мэргэжлийн урлагийн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон зорилтыг хөтөлбөрт тусгасан юм.

Энэ хүрээнд зохиолч н.Бяруузаны “Өндөр гэгээн”, Б.Батнасангийн “Дарнатын хувилгаан” зэрэг зохиолуудыг драмын брэнд бүтээл болгохоор ажиллаж байна. Мөн “Бурхадын шуранхайтай нутаг” уртын дууны уралдаан, уртын дуучин МУГЖ. С.Сумъяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж хэвшжээ.

Хөтөлбөрийг батлан хэрэжүүлснээр Хөгжимт драмын театрын гадаад харилцаа сайжирсан, үзэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд тулгуурлаж, тэдний сэтгэлд нийцсэн уран бүтээлүүд туурвих эхлэл тавигдаж байгаа зэрэг ололттой тал байгааг ХДТ-ын захирал Д.Түмэнжаргал хэллээ. Гэвч санхүүжилт дутагдалтайн улмаас зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа аж. Одоогоор хөтөлбөрийн хэрэгжилт 70 хувьтай байна.

相关新闻