Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 98.5 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Худалдан авах ажиллагааны алба энэ онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийт 69 төсөл, арга хэмжээний үнэлгээний хороо байгуулж, худалдан авах ажиллагааг гүйцэтгэхээс 69 үнэлгээний хорооны захирамжийг Засаг даргаар гаргуулж биелэлтийг хангажээ.
Дээрх хугацаанд нийт 68 тендер шалгаруулалтыг зохион байгуулсан нь худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний 98.5 хувийг хангасан байна.
Тус аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар
640 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажил, аймгийн төвд дугуйн зам,
нэгдүгээр сургуулийн биеийн тамирын талбайн тохижилт, орон сууцны тоглоомын
талбайн тохижилт зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна.