Энэ өдөр 426.674 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-08 17:53:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 28 ХК-ийн 92.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 426.674 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Фронтиер Лэнд Групп" (MDR+14.29%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (SMCH+7.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" (MIK-10.06%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-4.90%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.02 хувиар өсч 18457.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.436.487.927.672.29 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻