Архидан согтуурахын эсрэг албан байгууллагуудад соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-07 16:14:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд архидан согтуурахтай тэмцэх сургалт, соён гэгээрлийн ажил зохион байгуулж байна.

Уг ажил нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 60 тоот тогтоолоор баталсан "Эрүүл зан үйлийг дэмжсэн архидалтгүй аймаг Баян-Өлгий" дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг сурталчлах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Соён гэгээрүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагчид албан байгууллагуудад дээрх чиглэлээр сургалт хийж байна. Мөн байгууллагууд дотооддоо архины хэрэглээг бууруулах, архидалтгүй хамт олон байх чиглэлээр хэлэлцүүлэг хийх, ажилтан, алба хаагчдаас санал асуулга авах, архи, тамхины хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр санамж, зурагт хуудсуудыг байгууллагын нийтийн танхимд байгуулах, архины хор хөнөөл, сөрөг нөлөөний талаар АХА тэмцээн, жүжигчилсэн тоглолт явуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Соён гэгээрүүлэх ажил энэ сарын 5-10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

  

相关新闻