Засварын ажлыг дуусгаж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-06 12:12:59

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн их засварын ажил дуусч албаныхан хүлээн авчээ.

Засварыг Орон нутгийн хөгжлийн сангийн 152,9 сая төгрөгийн хөрөнгөөр Айсуй хөгжил ХХК гүйцэтгэсэн байна.

Тус сум 1200 гаруй хүн амтай. Ерөнхий боловсролын сургуульд 300 гаруй хүүхэд хичээллэдэг байна. Сургуулийн засварын ажлыг гүйцэтгэснээр багш нарын ажиллах нөхцөл боломж сайжирснаас гадна  сурагчид тохилог, дулаан орчинд сурах боломж бүрдэв.

相关新闻