Цэцэрлэгийн барилгын дутуу санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Засаг дарга А.Гылымхан Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Өлгий
сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт
шинээр барьж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа.
Уг цэцэрлэгийн байрны нийт өртөг нь 1,2
тэрбум төгрөг аж. Барилгын ажлыг “Алтай Шарговь” компани гүйцэтгэж байгаа
бөгөөд одоогоор төлөвлөсөн ажлын 60 хувийг хийжээ. Гэхдээ 2018 оноос эхэлсэн
барилгын ажил санхүүжилтийн асуудлаас болж удааширч байгааг гүйцэтгэгч компанийн
удирдлага аймгийн Засаг даргад танилцууллаа.
Засаг дарга А.Гылымхан нэмэлт
санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж өгөхөө илэрхийлж, барилгын ажлыг чанартай гүйцэтгэн ирэх зургадугаар
сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.