Шүри цайзыг сэргээн байгуулах санхүүжилтийг босгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Японы баруун өмнөд нутгийн Окинава мужийн нийслэл Наха хотод оршдог Шүри цайзыг сэргээн байгуулахад гурван өдрийн дотор 900 мянга гаруй ам.долларын санхүүжилт босгожээ.
Наха хотын удирдлагууд уг цайзыг гал
түймэрт сүйдсэнээс нэг хоногийн дараа өнгөрсөн баасан гарагт нийтийн
санхүүжилт босгох төслийг эхлүүлсэн бөгөөд ням гарагийн оройны 18 цаг гэхэд төлөвлөсөн
санхүүжилт болох 100 сая иен буюу 923 мянга орчим ам.доллар цугласан байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад
бүртгэгдсэн эртний цайзыг сэргээн босгох ажилд зориулан 6000 гаруй хүн хандив
өргөсөн бөгөөд мэргэжилтнүүдийн тооцоолж байснаас богино хугацаанд дээрх мөнгө
хуримтлагджээ.
Окинава мужийн захирагч Дэнни Тамакигийн
мэдэгдсэнээр, Шүри цайзыг Окинава муж Японы засаг захиргаанд нэгдсэний 50
жилийн ой тохиох 2022 он гэхэд сэргээн босгохоор зорьж
байгаа ажээ.