"МИК”, "Баянтээг"-ийн хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-01 19:47:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 1-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 136.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 604.655 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик холдинг" (MIK+11.09%) болон "Баянтээг" ХК (HGN+5.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-8.33%) болон "Айтүүлс" ХК (ITLS-5.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 1.01 хувиар өсч 18331.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.445.918.915.617.36 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

相关新闻