Баян-Өлгийн нутгаар сарын эхээр цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-01 11:01:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн сард агаарын температур олон жилийн дундаж орчим байх төлөв ажиглагджээ.

Нэгдүгээр арав хоногийн эхээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 дулаан байна. Нэгдүгээр 10 хоногийн сүүлч үе, хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр хүйтэрч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дунджийн орчим байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн сүүлч үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн сүүлч үеэр цас орно.

Салхины хурд нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах ажээ. 

相关新闻