“Facebook” компанийн орлого болон хэрэглэгчдийн тоо өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /ABS/. АНУ-ын “Facebook” компанийн энэ оны гуравдугаар улирлын орлогыг
өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өсжээ.
Мөн “Facebook” хаяг руугаа сард дор хаяж нэг удаа нэвтэрдэг хүмүүсийн тоо өнгөрсөн есдүгээр
сарын эцсийн байдлаар 2.45 тэрбумд хүрчээ. Уг үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн
үетэй харьцуулахад 8 хувиар өссөн байна.
Дээрх мэдээ гарсны дараа “Facebook” компанийн хувьцааны ханш 4 гаруй хувиар өссөн нь “Wall Street”-ийн мэргэжилтнүүдийн урьдчилсан таамаглалыг
давжээ. Энэхүү компани “Libra” хэмээх криптовалютыг гаргахаар төлөвлөж байгаа юм.
“Бид нийгмийн томоохон асуудлуудыг зохицуулж, дэлхийн өнцөг булан бүр дэх
хүмүүсийн амжиргааг сайжруулахад голчлон анхаарч байна гэж “Facebook” компанийн тэргүүн,
үүсгэн байгуулагч Марк Зукерберг хэлжээ.