Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-30 15:52:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өмнөд бүсийн зарим суманд үлийн цагаан оготно ихэсч, бэлчээрийн доройтолд илэрхий нөлөөлж байгаа юм. Бэлчээрийн хортон мэрэгч устгах ажил тус аймагт эхлээд байна.

Энэ намар Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, Сайхан сумын 50 мянга га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг энгийн механик биологийн аргаар зохион байгуулж байна. Бэлчээрийн ургамалд үлийн цагаан оготны учруулж байгаа хор хөнөөлийг багасгах зорилгоор Булган аймагт улсын төсвөөс 125,0 сая төгрөг зарцуулах юм гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн албанаас мэдээллээ. 

相关新闻