Японыг дайрсан хар салхинууд 1.5 тэрбум ам.долларын хохирол учруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-10-29 11:47:07

ТОКИО. /RIA Novosti/. Энэ намар Японыг дайрсан хоёр хар салхины улмаас учирсан хохирлын хэмжээ 170 тэрбум иен буюу 1.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Японы Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдийн тооцоолсноор, есдүгээр сард дэгдсэн "Факсай" хар салхины дараа тус улсын ой, загасны аж ахуй 50.9 тэрбум иений /468.2 сая ам.доллар/ хохирол амссан бол 10 дугаар сард дайрсан “Хагибис” хар салхи онц байдал үүсэхэд хүргэсэн бөгөөд түүнээс учирсан хохирлын хэмжээ 122.17 тэрбум иенээр /1.1 тэрбум гаруй ам.доллар/ хэмжигдэж байна. Байгалийн гамшигт газар тариалангийн 33 мянга орчим га талбай сүйдэж, үерт автжээ.


Хамгийн сүүлийн мэдээллээр, "Хагибис" хар салхины дагуулсан үер болон хөрсний гулгалтад өртөж амиа алдсан хүний тоо 98 болж нэмэгдсэн бөгөөд 10 хүн сураггүй болсонд тооцогдож байна.

相关新闻