ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзав.
Гадаад хэргийн сайд ганцаарчилсан уулзалт хийв. Мөн энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сергей Викторович Лавровыг хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд “Олон жилийн найрамдалт харилцаа тогтвортой хөгжиж байгаа төдийгүй цаашдаа салбар бүрт тэгш хөгжинө гэдэгт итгэж байна” хэмээв.
Ганцаарчилсан уулзалтын дараа сайд нар албан ёсны хэлэлцээ хийж байгаа бөгөөд тун удахгүй сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого" сэдвээр илтгэл тавьснаар түүний айлчлал өндөрлөх юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал