ОХУ-ын Гадаад хэргийн сайд хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-14 08:44:22

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөө өглөө хүрэлцэн ирлээ.

Түүнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон бусад албаны хүмүүс угтлаа.

Айлчлалын хүрээнд, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм. Үүний дараа албан ёсны хэлэлцээ, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлнэ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого" сэдвээр илтгэл тавьснаар түүний айлчлал өндөрлөх юм.

Ч.Ариунболд

相关新闻