Японд ширүүн борооны улмаас 100 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /TASS/. Ширүүн бороо орж, үерт автсан Их Токиогийн бүсээс нүүх зөвлөмжийг Японы 100 мянга гаруй иргэн эрх баригчдаасаа авсан байна.
Японы үндэсний олон нийтийн телевизээр мэдээлснээр, зүүн талаараа Японы нийслэл хоттой залгадаг Чиба мужид байдал илүү хүнд байна. Их Токиогийн бүсэд өнөөдөр 300 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна гэж тус улсын цаг уурын газраас мэдээлжээ.
Хоёр долоо хоногийн өмнө энэ бүс үер, хөрсний гулгалт дагуулсан “Хагибис” хүчтэй хар салхинд нэрвэгдсэн нь байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 86-д хүрсэн бол найман хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Түүнчлэн Японы хөдөө аж ахуй, загас агнуурын аж ахуйд учруулсан хохирлын хэмжээ 1 тэрбум орчим иен буюу 9.2 тэрбум ам.доллароос давжээ.