Тэргүүлэгчид Улаан загалмайн хорооны гшүүнээр элслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-24 17:45:51

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Улаан загалмайн хорооны хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж, тус бүр 50 мянган төгрөгийн хандивыг олгон “Ивээн тэтгэгч гишүүн”-ээр элслээ.

Өнгөрөгч 9 дүгээр сард Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүмүүнлэгийн хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хүмүүнлэгийн ажлын цар хүрээг тэлж, сайн дурын идэвхтэн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Улаан загалмайн хорооны чадавхийг бэхжүүлэх зорилго тавьсан. Тиймээс иргэдийг төрд төлөөлөн ажиллаж байгаа Төлөөлөгч, Тэргүүлэгчид энэхүү уриалгыг өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлж байна.

Байгалийн гамшиг, элдэв эрсдэлд өртөн зовж ядарч байгаа нэгэнд тусламжийн гараа сунгадаг байгууллага бол Улаан загалмайн нийгэмлэг. Тиймээс тус байгууллага ивээн тэтгэгч болон онцгой гишүүнийхээ эгнээг өргөтгөхийг эрмэлздэг бөгөөд алтан гишүүн, мөнгөн гишүүн, ивээн тэтгэгч гишүүн, онцгой гишүүнээр өргөмжилдөг байна.

相关新闻