Улаанбаатар-Ховдын чиглэлд том оврын агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИНЕГ-аас орон нутгийн нислэгийг сэргээн тогтмолжуулах зорилгоор Улаанбаатар-Ховдын чиглэлд 162 хүний суудалтай том оврын агаарын хөлгөөр нислэг үйлдэх болж, маргааш буюу энэ сарын 14-нд шалгалтын нийслэг хийх болсон байна.
Уг чиглэлд “МИАТ” компанийн Бойнг-737 агаарын хөлөг зорчигч тээвэрлэх юм. Мөн Ховдоос Увс, Баян-Өлгий аймгийн төв рүү “Аэромонголиа” компани Фокер-50 онгоц үйлчлэх болжээ. Улаанбаатар -Ховдын чиглэлийн нислэг энэ сарын 16-наас хуваарьт орох бөгөөд тийзний үнэ дунджаар 175 мянган төгрөг байгаа юм. “МИАТ” компани орон нутгийн нисэх буудлын билет бичигч нарыг сургалтад хамруулж, зорчигч бүртгэлийг явуулах бэлтгэл ажлыг хангаж дуусчээ.
Өмнө нь Фокер-50 агаарын хөлгөөр нислэг үйлддэг байхад нэг зорчигчийн гар тээшийг 15 хүртэл кг-аар хязгаарладаг байсан бол одоо том оврын агаарын хөлөг 35 кг хүртэл ачааг үнэгүй тээвэрлэх боломжтой болж байгаа юм.
Ч.Ариунболд