Сагсан бөмбөгийн өсвөрийн аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Дэлгэрхаан сумын харъяат МУГТ Ц.Шаравжамцын нэрэмжит “Шараваа 2016” өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 4 сарын 9-10-нд болж дүнгээ гаргалаа.
Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд жил бүр зохион байгуулдаг уг тэмцээнд 21 сумын 76 багийн 500-аад тамирчин гурван насны ангилалд өрсөлдснөөс 13 хүртэлх насанд охидоос С.Мөнхзул ахлагчтай Жаргалант, хөвгүүдээс Х.Наранбаатар ахлагчтай Мөнгөнморьт сум тэргүүн байр эзлэв.
14-15 насанд О.Хулан ахлагчтай Жаргалант, А.Батхуяг ахлагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн баг нэгдүгээр байрт орсон байна. Харин 16-18 буюу дээд насанд Н.Лувсандулам, О.Лхагвадорж ахлагчтай Хүмүүн, Б.Алтанцэцэг ахлагчтай Батсүмбэр сумын баг 1-3-р байрт шалгарчээ.
Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо, Биеийн тамир, спортын газар, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохиосон “Шараваа 2016” тэмцээний шилдэг тоглогчоор У.Анужин, Б.Наранбаяр, О.Хулан, А.Батхуяг, Н.Лувсандулам, Б.Мөнхтулга нар тодорч, тусгай шагнал хүртсэн юм.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг