"Ремикон", "Гермес центр"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-17 17:45:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 10-р сарын 17-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 77.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 507.102 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" (RMC +5.77%) болон "Гермес центр" ХК (HRM +4.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" (MIK -14.94%) болон "Шарын гол" ХК (SHG -13.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.55 хувиар буурч 18550.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.426.321.292.498.63 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻