Э.Содномпэлжээгийн Олимпод оролцох зардлыг Фүжи хот гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гиннесийн дээд амжилт эзэмшигч, гавьяат тамирчин Э.Содномпэлжээгийн олимпын бэлтгэл сургуулилтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болов.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж, хоёр тал хамтарч ажиллахаар болсон байна. Тус уулзалтын үеэр энэхүү тэтгэлгийн талаар тохиролцон гэрээнд албан ёсоор гарын үсэг зуржээ.