88.479 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-16 17:44:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 16-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 57.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 88.479 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Монгол шилтгээн" (MSH +14.81%) болон "Монгол Базальт" ХК (MBW +8.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" (TCK -5.33%) болон "Гермес центр" ХК (HRM -4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.79 хувиар өсч 18842.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.478.501.059.414.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻