Өнөөдөр 166.230 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-15 18:32:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 15-нд I, II, III ангиллын 20 ХК-ийн 19 сая төгрөгийн үнийн дүн бүхий 166.230 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сүү" (SUU +6.32%) болон "Түмэн шувуут" ХК (TUM +5.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" (MBW -8.89%) болон "Айтүүлс" ХК (ITLS -7.22%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.4 хувиар буурч 18695.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.482.574.350.356.23 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻