Боксчин Н.Төгсцогт эх орондоо ирээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-12 17:24:41

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч сорихоор АНУ-ыг зорьж очоод таван тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулаад байгаа бөгөөд тэрбээр эх орондоо түр хугацаагаар амрахаар иржээ.

Сонирхогчийн тулаанаас мэргэжлийн тулаанд шилжсэн түүний хувьд бэлтгэл сургуулилт ихтэй байгаагаас гадна сая яваад ирэхдээ хоёр америк, хоёр мексик гээд нийт дөрвөн удаагийн тулаан хийсэн аж. Н.Төгсцогт Америкт тэмцээнтэй үедээ өдөрт хоёр удаа, жирийн үедээ өдөрт нэг удаа бэлтгэл тогтмол хийж ганц ням гарагт л амарч байгаа юм.

Мэргэжлийн боксоор эх орныхоо нэрийг гаргахаар зориг шулуудсан Н.Төгсцогт гавьяат ирэх амралтын өдрүүдээр эх орноосоо мордоно. Түүнд сонирхогчийн боксоор эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсаны адил мэргэжлийн тулаанаар Монгол төрийн далбааг хилийн чанадад өндөрт өргөнө гэдэгт монгол түмэн итгэлтэй байна.

Д.Өлзий

相关新闻