Х.Рухани: Нефть тээвэрлэгчийн халдлагад аль нэг улсын Засгийн газар холбоотой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-15 07:25:04

ТЕХРАН. /NHK/. Өнгөрсөн долоо хоногт болсон Ираны нефть тээвэрлэгч хөлөг онгоцны эсрэг халдлагыг аль нэг улсын Засгийн газрын оролцоотойгоор үйлдсэн гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгджээ.


Өнгөрсөн баасан гарагт Ираны нефть тээвэрлэгч Улаан тэнгист дэлбэрсэн бөгөөд уг осол Саудын Арабын баруун нутгийн Жедда хотын эргээс 100 орчим километр зайд гарсан байна.


Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дэлгэсэн дүрс бичлэгээс үзэхэд хөлөг онгоцонд хоёр нүх үүссэн байжээ. Х.Рухани даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, цэргийн хөлөг онгоц юм уу завьнаас харвасан хоёр пуужинд нефть тээвэрлэгч оногдсон гэжээ. Гэсэн хэдий ч тэрбээр ямар нэг нотолгоо танилцуулаагүй аж.


Иран уг халдлагад Саудын Араб холбоотой хэмээн таамаглаж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн боловч Саудын Арабын эрх баригчид уг мэдээллийг няцаажээ. “Иран маш нарийн мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж Х.Рухани хэлсэн байна. 

相关新闻