Өнөөдөр 203.043 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-14 19:05:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10 дугаар сарын 14-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 29.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 203.043 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "УБ-БҮК" (BUK +9.75%) болон "Монгол шуудан" ХК (MNP +1.58%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Лэнд МН ББСБ" (LEND -5.90%) болон "Түмэн шувуут" ХК (TUM -5.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.12 хувиар буурч 18770.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.473.642.579.196.20 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻