"Түмэн мод"-ынхон 10 жилийн ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод суманд банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд 10 жил болж буй "Түмэн мод" банк бус санхүүгийн байгууллага энэ сарын 08-нд ойгоо тэмдэглэлээ.
Байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Шийтэр нээж үг хэлэхдээ давхардсан тоогоор 6030 гаруй иргэнд 1 тэрбум 5 сая 530 мянга 150 төгрөгийн зээл олгож, иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлснээ тодотгоод, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, сан хөмрөгөө арвижуулах зорилттой буйгаа хэлэв.
Энэ үеэр Төрийн дээд шагнал Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, банк санхүүгийн тэргүүний ажилтан, залуучуудын байгууллагын хүндэт медаль зэрэг шагнал урамшууллыг Д.Шүрэнбат, Д.Отгон, Ж.Өнөржаргал, Б.Хишигсүрэн нарт гардууллаа.
Тус байгууллага 22 хөрөнгө оруулагч, 4 ажилтантай үйл ажиллагаа эрхэлж байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг