Харааны бэрхшээлтэй иргэд орон нутгийн удирдлагуудад зөвлөмж хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 14:39:25

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос энэ сарын 10-нд Төв аймгийн Зуунмодод зохиосон сургалтанд оролцсон Б.Дашдаваагийн ярьснаар нийтийн эзэмшлийн зам талбайд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тэмдэг, тэмдэглэгээ байхгүйгээс өдөр тутмын нийгмийн амьдралд оролцоход эрсдэлтэй байдаг гэнэ.

Иймээс зөвлөлгөөнд оролцогчид харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгардаг хүндрэл  бэрхшээлийн талаар, санал авч, зөвлөмжийн төсөл боловсруулж, орон нутгийн удирдлагад өргөн барихаар төлөвлөлөө. Оролцогчид үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай ойлголт,  иргэдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх нь зэрэг сэдвээр мэдээлэлтэй болсон юм.

МХҮХ 1978 онд байгуулагдсан, 9000 орчим гишүүнтэй бол Төв аймгийн салбар 1993 онд үүсч,390-ээд гишүүнтэйгээр харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻