Цэцэрлэг суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-11 11:53:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг зохион байгуулав.

Аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад С.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн 24, мэргэжлийн ангийн 66 алба хаагчдыг өглөөний 07 цагт серина дохиогоор дуудаж бэлэн байдлыг шалган сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр сургуулилт эхэлсэн байна.


Мөн шөнийн нөхцөлд нүүлгэн шилжүүлэлтийг хийж мэргэжлийн анги, байгууллага, иргэд техник хэрэгсэлтэйгээ бэлэн ирж, сургууль цэцэрлэг хээрийн нөхцөлд сургалтын үйл ажиллагааг таслахгүй явуулж, ЗДТГ төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай зохион байгуулж, Соёлын төв иргэдийг тайвшруулах, тайтгаруулах сэтгэл санааг дэмжих чиг үүргээ сайн сурталчилсан, худалдаа үйлчилгээ тус газарт үйлчилж байсан нь энэ удаагийн сургуулилт тус сумын бүх иргэдийн хамарсан  үр дүнтэй арга хэмжээ болжээ.

 

相关新闻