"Монос хүнс”, "Талх чихэр"-ийн хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-10 18:48:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 10-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 89.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 272.349 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монос хүнс” (MFC +5.88%) болон "Талх чихэр" ХК (TCK +4.97%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" (MBW -8.46%) болон "Ариг гал" ХК (EER -8.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.14 хувиар буурч 18814.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.482.502.730.962.22 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻