Заамар сум 576 тн ургац хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар суманд газар тариалан эрхэлдэг долоон аж ахуйн нэгж бий. Энэ жил зургаа нь тариалалт хийсэн байна.
Тус сум ногоон тэжээл 283 га, рапс 1581 га, үр тариа 2870 га-д тариалжээ. Үүнээс овъёос 380 га-д тариалсан байна. Одоогоор 740 га-д
ангилан, 620 га-д цайруулалт хийж байна.
Сумын хэмжээнд төлөвлөсөн нөөцөө бүрдүүлэх үүднээс ногоон тэжээл бэлтгэж байна хэмээн тус сумын мэдээллийн
ажилтан Б.Мягмарбат мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар 576 тн ургац хураасан байна. Сумын хадлангийн талбайн ургац гарц муутай байгаа хэдий ч 280 тн хадлан хадсан гэв.





