"Авто импекс", "Монос хүнс"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-08 18:33:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10 дугаар сарын 8-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 28.7 сая  төгрөгийн үнийн дүн бүхий 119.920 ширхэг хувьцаа арилжив.  Энэ өдөр 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Авто импекс" (AOI +11.30%) болон "Монос хүнс" ХК (MFC +6.16%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" (BBD-13.73%) болон "Фронтиер Лэнд групп" ХК (MDR -12.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.48 хувиар буурч 18996.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.489.213.391.063.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻